Монголын гажуудсан сонгуулийн тогтолцоо


Эдийн засгийн зөвлөлийн (Wirtschaftsrat der CDU) өсөлт, инновацийн газрын даргаар ажиллаж байсан Иоханн Фурманн, Конрад-Аденауэр-Сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын бодлогын ахлах шинжээч, Билефельдийн их сургуулийн магистр (M.A) Макс Дакстей нар Монголд өрнөсөн сонгуулийн үйл явцыг ажиглаж дараах нийтлэлийг бичжээ.


 Эх сурвалж:

http://blogs.ubc.ca/mongolia/2020/guest-post-electoral-systemparty-campaign-finance/)

Монголд УИХ-ын сонгууль болж өнгөрлөө. Сонгуулийн дараа зарим бие даан нэр дэвшигчид саналын хуудсыг дахин тоолохыг шаардаж эхлэв. Дараагийн өдрүүдэд жижиг намууд, АН-ын зарим хэсэг эдгээр шаардлагад нэгдэв. Олон нийтэд ойлгомжгүй таслал, санал өгөх хүний тоо хэдэн зуугаараа тлүү гарсан гээд эргэлзээ төрүүлсэн мэдээлэл борооны дараах мөөг адил их байсан ч хэн ч хэрэгсэхгүй өнгөрөх нь .

Монголын сонгуулийн өнөөгийн тогтолцоонд томоохон алдаа дутагдал гажуудал байгаа нь энэ мэт олон хууль бус үйлдлээс тодорхой байна. Эдгээр согогийг арилгах нь нэн шаардлагатай бөгөөд мөн бэрхшээлтэй асуудал. Хэсэг бүлэг нь Монгол улсын улс төрийн хүч, түүний бүтэц, ерөнхий төлөв байдлыг хүлээн зөвшөөрөх замаар , зарим нь сонгуулийн хууль, ялангуяа намын санхүүжилтийг өөрчлөх замаар шинэчлэл хийх боломжтой гэж үзэж байна.

Олон тооны шилжүүлэх боломжгүй санал одоогийн сонгуулийн тогтолцооны дагуу намын хүчтэй бүтэц, брэнд болсон МАН (мөн бага хэмжээгээр АН) давуу талыг авчирснаар жижиг нам, бие даан нэр дэвшигчдийг үнэн хэрэгтээ хасахад хүргэсэн нь илт байна.МАН-ын 220.000 орчим гишүүд нь бүх саналаа өөрсдийн нэр дэвшигчдэд өгдөг гэж ойлгож болно. Ойролцоогоор нийт 2.000.000 орчим сонгогчтой, энэ нь 11 хувийн саналыг бүрдүүлж байгаа юм. Үүнийг хүлээн зөвшөөрч тус нам, сонгуулийн өмнө хүчин чармайлтынхаа тодорхой хэсгийг биет болон нийгмийн сүлжээг ашиглан энэхүү үндсэн дэмжлэг үзүүлэх бүлгийг дайчлахад зарцуулав.

Сөрөг хүчний үүргийг хүчтэй биелүүлэх үүрэгтэй АН бол дор хаяж 180.000 орчим гишүүнтэй эдгээр тоонуудыг хооронд нь тэнцвэржүүлдэг цорын ганц нам юм. Гэхдээ АН-ын бүтэц, зохион байгуулалт муу, дотооддоо зөрчилтэй, үзэл бодол нь зангидсан гар шиг байж чадаагүйгаас гадна үндсэн бие бүрэлдэхүүн, гол цөмөө МАН-тай адил дайчилж чадаагүй. Энэ сонгуулийн үеэр томоохон намуудад давуу тал байгааг харуулж, одоогийн сонгуулийн тогтолцооны дагуу том намууд нь шинэ улс төрийн хүчинд блок хаалт хийлээ. Эрх баригч намын нэр хүндийг харгалзан гишүүн бус сонгогчдын гуравны нэгээс илүү нь МАН-аас нэр дэвшигчдийг санал хураалтаар сонгосон байна. Бие даасан эсвэл жижиг намын нэр дэвшигчийн төлөө саналаа өгөх гэж байсан сонгогчид хүртэл хүнд сонголт хийхэд хүрэв. Хоёр том намд тодорхой нэг хагарал хуваагдмал байдал үүсээгүй, сонгогчдын дийлэнх хэсэг нь МАН, АН-аас нэр дэвшигчдийг сонгосон, ялангуяа намын илүү төвлөрсөн сүлжээ нь нэр дэвшигчдийнхээ ихэнхийг сонгогчдын дунд өөрсдийгөө таниулах боломжийг олгосон юм. Монголын сонгогчид хоёр том намын нэр дэвшигчийн төлөө санал өгөхөөс зайлсхийсэн ч тэдний саналыг бусад жижиг нам ба бие даан нэр дэвшигчдийн хооронд хувааж байв. 42 нэр дэвшигчээс бүрдсэн бие даагчдын нэгдэл хэдий сонгуулийн хөтөлбөрөө амжилттай танилцуулж чадсан ч бусад нам эвслийн адилаар улс төрийн идэвх сул хүмүүсийн дунд брэндийн нэр хүнд бага байсан нь сонгуулийн томсгосон тойргийн тогтолцоотой холбоотой. Том тойрогт нэр дэвшигчид илүү том, зардал ихтэй кампанит ажил явуулах шаардлагатай, Сонгогчидтой биечлэн уулзах, тэдэнтэй нүүр тулан ярих нь COVID19-ийн хязгаарлалттай үед улам л хэцүүхэн нөхцөл байдлыг үүсгэж байв. Энэ нөхцөл байдал нь өргөн хүрээтэй гишүүдийн суурь бааз, төвлөрсөн сүлжээ, их хэмжээний хөрөнгөтэй намуудыг дахин дэмжих боломжийг олгосон юм.

 

Сонгуулийн сурталчилгааны ажлыг санал өгөхөөс гурван долоо хоногийн өмнө хийх нь эдгээр хязгаарлалтыг улам бүр эрчимжүүлэв. Олонхийн саналыг авч парламентад хамгийн их суудал авснаар бусад нэр дэвшигчийг няцаах, орох эрхийг нь хязгаарлах хасуулахад хүргэх ёсгүй. МАН-ын авсан саналын хувь (44,8 хувь) ба парламент дахь суудал (81.6 хувь) хоёрын хоорондын зөрүү нь өмнөх сонгуулийн дүнгээс ч өндөр байна. Энэ нь нийт санал асуулгаар Монголыг хоёр намын системтэй гэж үзэх нь өрөөсгөл гэдгийг харуулж ялангуяа энэ сонгуульд сонгогчдын 30 орчим хувь нь хоёр том намд харьяалалгүй нэр дэвшигчид саналаа өгсөн нь илт. УИХ дахь АН-ын авсан суудал түүний тоон гажуудал нь, мөн (нийт саналын 24.5 хувь, суудал 14.5 хувь) жижиг нам, бие даагчдын төлөөлөл байхгүй байгаа нь анхаарал татаж байна. Энэхүү 600.000 сонгогчийг бүрэн төлөөлдөггүй сонгуулийн тогтолцоо нь цаашид явцгүй удаан оршин тогтнохгүй байх магадлалтай. пропорционал төлөөлөл нь Монгол Улсын үндсэн хуульд нийцэхгүй байгаа гэдгийг Үндсэн хуулийн цэцийн 2016 оны тогтоолоор тодорхой болгосон боловч статус-квогоор хангагдаагүй тойргийн өсөн нэмэгдэж буй хэсгийг ардчилсан байдлаар төлөөлөх арга замыг олох нь нэн тэргүүний асуудал болно.

Намын санхүүжилт Шударга өрсөлдөөн бүхий ардчилсан сонгуулийн орчныг бүрдүүлэх нэг элемент бол жижиг намуудад тогтвортой санхүүжилт бий болгох явдал юм. Одоогийн байдлаар намын санхүүжилтийн нэг хэлбэр болох олон нийтийн татаасны хэлбэр зонхилох ч энэ нь сурталчилгааны бодит зардалтай харьцуулахад харьцангуй бага юм. Зөвхөн парламентад суудалтай намууд 1.000.000 төгрөг хүртэлх бага хэмжээний төлбөр авах боломжтой. Нэг суудал авсан тохиолдолд нам тус бүр жилд 10 сая төгрөгийн орлого бүрдүүлдэг. Энэ нь нэг талаас харахад өндөр сонсогдож магадгүй ч одоогийн сонгуулийн мөчлөгт нийлүүлбэл 1 сая евро хүрч байна. Нэг нэр дэвшигчийн сонгуулийн зардал хэдэн зуун мянган еврогийн өртөгтэй ч байж болно. Энэ нь шударга бус, авилгажсан, залилан мэхлэх сонгуулийн тогтолцоог улам их бүрдүүлж байна. Улсын төсвийн тодорхой хэсгийг хоёр том намд хуваарилах, татаас өгөх нь ихэвчлэн хардлага дагуулах нь ойлгомжтой. Энэ нь ч Монголын ардчилалд алсдаа маш их хортой. Өнөөдөр улс төрийн албан тушаалд өрсөлдөх нь иргэний идэвхи, оролцоогоос гадна эдийн засгийн хувьд ноцтой эрсдэл учруулж, зайлшгүй эдийн засгийн хөрөнгө оруулалт болж байна. Жижиг намууд болон хоёр том намд төсвийн татаасыг санал болгож, улмаар хувийн санхүүжилтгүй улс төрийн нөхцөл бүрдүүлэх нь одоогийн тогтолцоог шинэчлэх хууль ёсны тэмдэг болж өгнө. Мэдээж үнийг хатуу хяналттай зохицуулалтаар тодорхой болгох ёстой. Харамсалтай нь парламент дахь хэт давамгайлсан МАН эцсийн дүндээ намын санхүүжилтийн хуулийг хэрэгжүүлэх сонирхол тун бага байгаа. Ерөнхийлөгчийн санаачилгаар Гэрэлт-Од, Уртсайхан, Чулуунбилэг нараар ахлуулсан хуульч судлаачдаас бүрдсэн баг 2016 онд улс төрийн намуудын шинэчилсэн найруулгын тухай хуулийн төслийг танилцуулсан бөгөөд үүнд намуудад үзүүлэх төрийн татаасны асуудлыг Германы хууль дээр үндэслэсэн танилцуулсан ч харамсалтай нь тухайн үеийн УИХ энэ асуудлыг хэлэлцээгүй.

Түүнээс гадна бас нэгэн асуудал байгаа нь хэвлэл мэдээллийн байгууллагын  өмчлөл.  Хэвлэлийн өмчлөл нь намын санхүүжилтийн томоохон хэсэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дийлэнх нь томоохон намуудад хамааралтай, тэдний эзэд нь намаас хамааралтай байдаг нь санаа зовох асуудал мөнөөс мөн гэдэгнь анзаарагдлаа. МАН дийлэнхийг нь эзэмшдэг бөгөөд хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрийн ноёрхолд ашиглах нь анхаарал татаж байгаа бөгөөд цаад өмчлөл тодорхой бус, ил тод бүтэц байхгүй байгаа нь улс төрийн өрсөлдөөн, хэвлэл мэдээллийн орчинг тодорхойгүй байдалд хүргэж байна. Хэдий нөхцөл байдал сүүлийн жилүүдэд доройтсон ч Монголын хэвлэлийн хүрээлэн гэх мэт байгууллагууд хэвлэл мэдээллийн байгууллагын өмчлөл, сонирхлын бүлэглэл түүний сүлжээг ил болгох талаар сайн ажиллаж байгаа.

Эх сурвалж: http://mongolia.mom-rsf.org/fi... rogmom/output/mongolia.mom-rsf.org/mongolia.mom-rsf.orgen.pdf

Бүтцийн өөрчлөлт хийх шаардлагатай энэ мэт гаж тогтолцоо, шударга бус байдал нэг шөнийн дотор шийдэгдэхгүй. Гэсэн хэдий ч Монголын ардчиллын төлөө эрч хүчтэйгээр байнга хаяглагдаж байх ёстой учир яаралтай засч залруулах ёстой. Үндсэн хууль нь төлөөллийн ардчиллын боломжийг хязгаарлаж байгаа боловч улс төр дэх хоёр том намаас өөр хувилбар хүсэх сонгогчдын тоо өсөн нэмэгдэж буйг заавал харгалзан үзэх шаардлагатай ба шударга тогтвортой намын санхүүжилт л энэхүү хүчин чармайлтын үндэс болно. Эцэст нь хэлэхэд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хэт улстөржсөн байдал нь улс төрийн тавцанд шинэ санаа бодлоо идэвхтэй солилцоход саад болсоор. Өнөөдрийн улс төрийн орчинд бүтцийн өргөн цар хүрээтэй шинэчлэл хийх боломжгүй юм шиг санагдаж байна. Эдийн засаг хүндэрч буй энэ үед, ирэх саруудад эдгээр асуудлууд улс төрийн хүрээнд нэн тэргүүнд тавигдах асуудал биш бололтой.