“Жаст”-ын Ш.Батхүүг өнөөдөр шүүнэ

Авлигатай тэмцэх газраас "Жаст" группын Ш.Батхүүг "Эрдэнэт" үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, гадны "Стандарт" банкнаас их хэмжээний зээл авсан хэрэгт яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. 

Түүнд холбогдох хэргийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  өнөөдөр /2020.08.24/  10:00 цагт болно. 

Түүнтэй хамт "Алтжин" группын Ерөнхий захирал Г.Алтжинг нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байдаг.   

Энэ сарын 5-нд болсон шүүх хурлын үеэр шүүгдэгч Г.Алтжин нэмж өмгөөлөгч авч, өмгөөлөгч хэргийн материалтай танилцах, Төрийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрийн өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, шүүгдэгч Ш.Батхүүгийн өмгөөлөгч Ундрах-Эрдэнэ нэмэлтээр нэр бүхий гэрчүүд оролцуулах зэрэг хүсэлтүүд гаргасан тул шүүх хуралдааныг өнөөдөр товлосон юм.