Хөл хорио сунгах эсэхийг өнөөдөр шийднэ

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаан өнөөдөр 10:00 цагт болно. Одоогоор хэлэлцэх асуудлын тов гараагүй байгаа хэдий ч өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах эсэх асуудлыг хэлэлцэх бололтой.

Учир нь өмнөх хуралдаанаар энэ хугацааг наймдугаар сарын 31-нийг дуустал тогтоосон бөгөөд ирэх даваа гарагт өндөржүүлсэн бэлэн байдлын хэсэгчилсэн зэрэгт шилжүүлсэн хугацаа дуусгавар болж байгаа юм.

Бид хуралдаанаас гаргасан шийдвэрийг эргэн мэдээлэх болно.