Станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан наймдугаар сарын 25-ны өдөр болж зарим асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Үүний нэг станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөц бүрдүүлэхээр болжээ.

БНХАУ 299.3 сая тонн нүүрс импортложээ


Эрчим хүчний үйлдвэр, компаниудын үндсэн болон туслах тоноглолын засвар үйлчилгээг төлөвлөсөн хугацаанд нь хийж дуусгах ба дулааны цахилгаан болон дулааны станцууд 20-иос доошгүй хоногийн нүүрсний нөөцтэй байх, аваар ослын үед ашиглах техник, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн нөөц бүрдүүлэх чиглэл өглөө.

Мөн

  • “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн найдвартай ажиллагааг хангахад шаардлагатай түлш, шатахууны нөөц бүрдүүлэх, хөрс хуулалт, их засварын ажлыг хугацаанд нь хийх, нүүрсний бэлэн нөөцийг хэвийн хэмжээнд байлгах
  • Аймаг, нийслэлийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын ус хангамж, ариутгах татуургын их болон урсгал засвар, туршилт тохируулгыг хугацаанд нь чанартай хийх
  • Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжийн халаалтын уурын зуухны янданд утааны шүүлтүүр суурилуулах
  • Сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөцийг үйлдвэрийн хашаанд 300 мянган тонн, Төв аймаг дахь дундын агуулахад 700 мянган тонн байхаар тооцох, 120 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байх зэрэг чиглэлээр ажиллахыг холбогдох сайд, агентлаг, аймаг, нийслэл, компанийн удирдлагуудад үүрэг болгов.