ОХУ-д халдвар авсан иргэдийн тоо 1 сая хүрлээ

Tourists wear protective face masks as they walk in Red Square near the Kremlin in Moscow, Russia, on Tuesday, Jan. 28, 2020. The outbreak of the deadly coronavirus threatens to derail a fragile stabilization in the world economy, which had appeared poised to benefit from the phase one U.S.-China trade deal, and signs of a tech turnaround. Photographer: Andrey Rudakov/Bloomberg

Манай хойд хөрш, ОХУ-д нэг өдөрт 4,729 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсдын тоо нэг саяд хүрлээ. Харин дэлхий даяар нэг өдөрт 257,737 шинэ тохиолдол илэрч нийт халдвартай нь батлагдсан 25,8 сая тохиолдол болжээ.

Нийт 18,1 сая хүн эдгэрч, 860 мянган хүн нас барсан ба 6,8 сая хүн эмчлэгдэж байна. Дэлхийн 26 оронд дахин мянгаас олон халдварын тохиолдол илэрч, 10 оронд зуугаас олон хүн нас барлаа.

Халдварын тохиолдол хамгийн олон бүртгэгдсэн улсууд:

  1. АНУ - 6,257,171
  2. Бразил - 3,952,790
  3. Энэтхэг - 3,766,108
  4. ОХУ - 1,000,048
  5. Перу - 657,129
  6. Өмнөд Африк - 628,259
  7. Колумби - 624,069
  8. Мексик - 599,560

Эх сурвалж: Worldometers.info