Австралийн эдийн засаг сүүлийн 28 жилийн хамгийн хүнд улирлаа давлаа

Австралийн эдийн засаг өнгөрсөн улиралд өмнөх улирлаас долоон хувиар агшсан байна. Энэ нь 1959 оноос хойших хамгийн гүн уналтад тооцогдож байна.

Мөн сүүлийн 28 жилд анх удаа эдийн засаг нь унаж, хүндрэлд орлоо. Шинжээчид зургаа буюу арай бага хувиар агшина гэж таамаглаж байсан. Үүнд үйлчилгээний салбар, зам тээвэр, агаарын тээврийн салбар хамгийн их нөлөөлжээ. Австрали улс сүүлийн 30 орчим жилд анх удаа тохиож буй энэхүү хүндрэлээс гарахыг зорьж байгаа ч Викториа мужид цар тахал дахин газар авч, хөл хорионд орсон нь эдийн засагт нь хүнд цохилт болж байна.

Өөрөөр хэлбэл эдийн засгаа илүү сайн дэмжих шаардлагатай байгааг харуулж байна. Засгийн газар нь олон арван тэрбум австрали долларыг зах зээлд нийлүүлж, хөдөлмөрийн зах зээлийг дэмжих хөтөлбөрөө сунгасан бол Төв банк нь бодлогын хүүгээ нам түвшинд хадгалах арга хэмжээ аваад байгаа. Шинээр бүс нутгуудад хөл хорио тогтоосны улмаас улсын хэмжээнд ажилгүйдэл энэ оны сүүл гэхэд 10 хувьд хүрэх магадлалтайг шинжээчид тооцож байна.