Т.Ганболд: Шударга ёс устаж арилахгүй, үнэн өнө мөнх, үнэн ялна

Ерөнхий прокурор асан Д.Дорлигжавт холбогдох хэрэг хэрэгсэхгүй болсон гэх мэдээлэл байсан. Тэгвэл Тордайн Ганболд өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр “Улсын Ерөнхий Прокурор асан Д.Дорлигжавын эрх мэдэл, албан тушаалаараа яаж бусдаас мөнгө, хөрөнгө дээрэмдэж, насаараа бизнес хийлгүй тэргүүн баян болсныг илчилж, хөдөлшгүй баримтаар нотолж, дээрэмдүүлсэн асуудлаараа АТГ-т хандаад 3 жил шахуу боллоо... Гэтэл өнөөдөр зарим сэтгүүлчдийн жиргээнээс уг хэрэг хэрэгсэхгүй болсныг мэдлээ! Бүр 2020 оны долоодугаар сарын 10-нд. Гомдол гаргах 14 хоногийн хугацаатайгаар!!?

Энэ бол АРДЧИЛАЛ, АВЛИГАТАЙ ТЭМЦЭХ, ШУДАРГА ЁС, ХУУЛИЙН ӨМНӨ ХҮН БҮР ТЭГШ гэдэг ойлголтууд байхгүй гэдгийн бодит баталгаа! Өнөөдрийн эрх баригч нарт ямар их итгэж, хэлсэн ярьсан ШУДАРГА ЁС нь мандаасай гэж бүх ард түмнээрээ уухайлав даа!

Эрх зүйт төр ингэж мөхөх ёсгүй! Иргэн бүрийн далд ухамсарт хүсэж, дутагдаж байдаг ШУДАРГА ЁС устаж арилахгүй! ХААН Ч ХАЛААТАЙ!! ЭЗЭН Ч ЭЭЛЖТЭЙ. ҮНЭН ӨНӨ МӨНХ!! ҮНЭН ЯЛНА" гэжээ.