Б.Бат-Эрдэнэ: Зарагдсан барааг буцааж болж байна

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар (ШӨХТГ)-ын дарга Б.Бат-Эрдэнэ "Имарт" худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцжээ.

Тэрбээр "Зарагдсан барааг буцааж болж байна. Бүр буцаах, солих тасаг байна. Бид хяналт шалгалтаас гадна зөвлөн туслах, дэмжих үүрэгтэй. "Имарт" худалдааны төв 2020 онд зөвхөн буцаалтаар иргэдэд 608,000.000 төгрөгийн буцаалт олгожээ. Автограж төлбөргүй, хүүхэд хуурайлах үйлчилгээний тасагтай гээд хэрэглэгчдийн эрхийг хүндэтгэсэн олон сайн стандарт, тогтолцоог бий болгон ажиллаж байна. "Монгол хүнийг 100 наслуулъя" гэсэн уриатай юм байна" гэж мэдээлжээ.