Ц.Элбэгдоржийн хүү нэр дэвшихээр болжээ

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ энэ удаагийн орон нутгийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр болжээ.

Ингэхдээ Баянзүрх дүүрэг буюу сонгуулийн зургадугаар тойрогт нэр дэвшин, тус дүүргийг төлөөлөх арван мандатын нэгийн төлөө өрсөлдөх юм.

Тус тойрогт МАН-аас Д.Энхбаяр, Ү.Оюунзул, ХҮН-аас Г.Уянгахишиг, Б.Амараа нар тус тус өрсөлдөх бөгөөд АН-аас Э.Тамир мөн нэр дэвшиж байна.

АН, МАХН, ШИНЭ хамтран энэ удаагийн орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсноо зарласан. Өөрөөр хэлбэл МАН-ын эсрэг улс төрийн эдгээр хүчин хамтрахаар болсноо хэвлэлийн хурлаар дамжуулан мэдэгдэж байв.