АН-аас 37, МАХН-аас 8 нэр дэвшигч хамтран НИТХ-д өрсөлдөхөөр боллоо

Ардчилсан Нам, Монгол Ардын Хувьсгалт Нам, Шударга Иргэдийн нэгдсэн эвсэл намууд хамтран энэ удаагийн орон нутгийн сонгуульд оролцохоор болсноо зарлаад байсан. Тэд өнөөдөр нэр дэвшигчдээ танилцууллаа. Орон нутгийн сонгуульд АН-аас 37, МАХН-аас 8 нэр дэвшигч нийт 45 хүн НИТХ-д нэр дэвшихээр болсон байна.

Энэ талаар Нийслэлийн Ардчилсан намын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа “Залуу эрч хүчтэй, хамгийн гол нь хотоо гэсэн сэтгэлтэй хүмүүс шинэ санаа, санаачилгаар дүүрэн өрсөлдөнө. Хийж бүтээх хүсэл дүүрэн сонгуульд оролцож байна. Эх орон уруудан доройтох зам уруугаа орж буй энэ үед бид эрс шийдэмгий алхам хийнэ. Дүүжин замаар жуулчид л зорчдог болохоос нийтийн тээврийг шийдэхгүй. МАН засагласан цагаас хойш жил бүр алдагдал авчирсаар одоо 12 их наядын өрийг ард түмний нуруун дээр авчирлаа. Өнөөдрийг хүртэл МАН нийслэлд юу хийж бүтээв, иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарав гэдгийг сайтар тунгаах цаг ирлээ” гэсэн юм.

Харин Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамъян “Нам намынхаа иргэдийнхээ төлөөлөл болж НИТХ-д нэр дэвшихээр мандатаа авсан нэр дэвшигчиддээ амжилт хүсье. Намуудын нэгдэл байгуулагдахад цаг хугацаа, олон талын хүчин зүтгэл шаардсан ажил боллоо. Иргэдийн зүгээс шаардсаны үндсэн дээр байгуулагдсан нэгдэл бол энэ. Хяналтгүй нэг намын харьяанд орох гэж байгаа тул намууд, нэр дэвшигчид амбицаа татаач гэсэн хүсэлтийн дагуу бид ийнхүү нэгдэж байна. Эдгээр 45 нэр дэвшигч нам, намаас шилэгдсэн хүмүүс” хэмээсэн юм.

Шударга иргэдийн нэгдсэн эвсэл намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнжаргал “Хуулийн дагуу ардчиллын төлөөх намууд нэгдлээ. Бид өөрсдийн шилдэг гэсэн нэр дэвшигчдийг тодруулсан. 35 хүртэлх насны 6, 35-45 насны 26, 45-аас дээш насны 13 нэр дэвшигч байна. Хуулийн дагуу 20 хувьд эрэгтэй, эмэгтэй аль нэг хүйс байх ёстой. 25 хувь нь эмэгтэй. 60 хувь нь магистр, 7 хувь нь доктор. 12 буюу 30 хувь нь гадаадын их дээд сургуульд боловсрол эзэмшсэн. 18 нь дүүргийн ИТХ, НИТХ, төрийн захиргааны байгууллагад ажиллаж байсан туршлагатай бол 27 нь шинээр нэр дэвшигч” байна хэмээн тоон мэдээллийг дамжуулсан юм.

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД АН-ААС НИЙСЛЭЛД НЭР ДЭВШИГЧИД

БАЯНГОЛ ДҮҮРЭГ:

  1. Г.Энхболд
  2. Г.Энхболд
  3. Л.Нарантуяа
  4. С.Бямбадорж
  5. Б.Нямсүрэн
  6. Д.Батбаяр
  7. Д.Энхтуяа

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ:

  1. Т.Батцогт
  2. М.Тулгат
  3. Т.Баясах
  4. Т.Энхбаяр
  5. Э.Эрдэнэ
  6. Э.Тамир
  7. Д.Пүрэвдаваа
  8. Э.Хатанбаатар
  9. Ч.Сүрэнцэцэг
  10. Ц.Баттуяа

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ:

  1. Г.Батзаяа
  2. Б.Оюун-Эрдэнэ
  3. Д.Басбиш
  4. Д.Энхсайхан
  5. М.Тулга
  6. Р.Ням-Очир

СҮХБААТАР ДҮҮРЭГ:

  1. Д.Бадарсан
  2. Э.Ганбат
  3. Б.Эрдэнэсүх
  4. Х.Болормаа

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ:

  1. Ц.Эрдэнэбилэг
  2. Б.Батхуяг
  3. С.Очирбат

ХАН-УУЛ ДҮҮРЭГ:

  1. Б.Билэгт
  2. Л.Отгонбаатар
  3. Ё.Цацралтуяа
  4. Д.Байдраг
  5. П.Батхишиг

БАГАНУУР ДҮҮРЭГ:

  1. Ц.Өлзийхишиг

БАГАХАНГАЙ ДҮҮРЭГ:

  1. Б.Болор-Эрдэнэ

НАЛАЙХ ДҮҮРЭГ:

  1. Д.Алтанхуяг

ОРОН НУТГИЙН СОНГУУЛЬД МАХН-ААС НИЙСЛЭЛД НЭР ДЭВШИГЧИД

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

  1. Б.Тулга
  2. С.Орхонбаяр
  3. Э.Батшугар
  4. Г.Батбаяр

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

  1. Л.Байгаль

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

  1. Б.Амартүвшин
  2. Ч.Өлзийдэлгэр

НАЛАЙХ ДҮҮРЭГ

  1. В.Мөнхцэцэг