УОК сургуулиудыг үе шаттайгаар хэвийн горимд хичээллүүлэх асуудлыг хэлэлцэж байна

Улсын онцгой комиссын ээлжит хурал өнөөдөр 10:00 цагаас эхэлнэ. Үүний дараа 14:00 цагаас Засгийн газар ээлжит бусаар хуралдана. 

Гамшгаас хамгаалах хэсэгчилсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг УОК-ын наймдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар энэ хугацааг 2020 оны есдүгээр сарын 15-ны өдрийг дуустал сунгах саналыг Засгийн газарт оруулан ийн шийдсэн.

Харин өнөөдрийн хуралдаанаар хэрхэн үргэлжлүүлэх саналыг оруулж, шийдвэр гаргана.

Мөн ерөнхий боловсролын сургуулийг энэ сарын 21-нээс хэвийн горим буюу ажлын таван өдөр хичээллүүлэх саналыг хэлэлцэн шийдвэрлэнэ.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас дээрх саналыг оруулсны дагуу бэлтгэл ажлыг хангаж буй бөгөөд өмнө нь ЗГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлстээс бэлтгэл хангагдсан болохыг мэдээлж байв.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.

10:10 ЦАГ: УОК-ын хуралдаанаар соёл урлаг, спорт, олон нийтийн арга хэмжээ, худалдаа үйлчилгээ, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургуулийг хэвийн горимд үе шаттайгаар нээх асуудлыг хэлэлцэх бөгөөд үргэлжлүүлэн Засгийн газар хуралдаж эцсийн шийдвэрийг гаргана гэдгийг ЗГХМХХ-ээс мэдээллээ.