HUAWEI: Технологийн таван салбарт хамтран ажиллах замаар шинэ үнэ цэнийг бий болгоно

Huawei компани ирэх жилүүдэд “үүлэн” технологи, хиймэл оюун ухаан, дэвшилтэт тооцоолол, харилцаа холбоо, үйлдвэрлэлийн хэрэглээ гэсэн технологийн таван салбарт хүч түрэн ажиллахаа мэдэгдлээ.

HUAWEI CONNECT 2020 олон улсын цахим хурал өчигдөр БНХАУ-ын Шанхай хотод нээлтээ хийсэн юм. Энэ бол Huawei компаниас жил бүр зохион байгуулдаг дэлхийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбар дахь тэргүүлэх арга хэмжээ. Энэ сарын 26 хүртэл үргэлжлэх олон улсын хурлаар Huawei компани технологийн салбарт ирэх жилүүдэд авч хэрэгжүүлэх гол стратеги бодлогын талаар ярилцдаг платформ юм. 

  • 2016 онд Huawei ухаалаг ертөнцийг хөгжүүлэх алсын харааг бий болгож, Коста Рикагийн загвараар цэцэглэн хөгжсөн экосистемийг бий болгоход хамтран ажиллахыг дэлхийн өнцөг булан бүрт байгаа түншүүддээ уриалсан.  
  • 2017 онд Huawei дэлхийн хамгийн том “үүлэн” технологи нийлүүлэгчдийн нэг болох зорилгоо зарлав.
  • 2018 онд хиймэл оюун ухааны салбарт,
  • 2019 онд тооцооллын шийдлийг боловсруулах стратегиа зарлав.  

Тэгвэл 2020 онд дэлхийн өнцөг булан бүрт 5G сүлжээ нэвтэрч эхлэхэд харилцаа холбоо, “үүлэн” технологиуд, хиймэл оюун ухаан, дэвшилтэт тооцоолол, үйлдвэрлэлийн хэрэглээ зэрэг салбаруудын харилцан уялдаа холбоо нь мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт урьд өмнө байгаагүй боломжуудыг нээж өгсөн юм. Тиймээс HUAWEI CONNECT энэ жилийн хувьд технологийн таван чиглэлээр хамтран ажиллах замаар шинэ үнэ цэнийг бий болгох нь гэсэн уриан дор зохион байгуулагдаж байна. 

Huawei-ийн ТУЗ-ийн дарга Гуо Пин "Технологийн таван салбарт хамтран ажиллах замаар шинэ үнэ цэнийг бий болгоно" гэдэг сэдвээр тавьсан илтгэлдээ "Шинэ засгийн газар, бизнес эрхлэгчид дижитал хэлбэрт шилжиж, хиймэл оюун ухааныг нэвтрүүлэхийн хэрээр мэдээлэл харилцаа технологийн салбар асар их өсөлтийн чадавхтай болно" гэдгийг онцолсон юм. Түүнчлэн тэрбээр "Бид түншүүдтэйгээ хамт энэхүү шинэ хуудсыг нээхийг тэсэн ядан хүлээж байна" гэв. 

Гуо Пин Huawei компанийн мэдээлэл харилцаа холбоо технологийн салбар дахь ноу-хаутай уялдуулан Засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үндсэн системийг шинэчлэхэд суурилсан шийдлүүдийг ашиглах замаар ухаалаг аж ахуйн нэгж, оюутны хотхон, хот байгуулах шилдэг туршлагын талаар мэдээлэл өглөө. Huawei нь дараагийн шатанд аж үйлдвэрийн салбарт мэдээллийн технологийн шинэ ололтуудыг нэвтрүүлэхээр түншүүдтэйгээ хамтран ажиллахаар төлөвлөж буй юм. Мөн орон нутгийн аж үйлдвэрийг нэмэгдүүлэх, сонгосон салбаруудад туслах, засаглалыг сайжруулах зэрэг стратегийн зорилгодоо хүрэхэд нь Засгийн газарт туслах болно гэдгийг тэрбээр онцолсон юм.  

Huawei нь бизнесийн дараах гол чиглэлүүдэд хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлнэ. 

  • Сүлжээний салбарт Huawei нь хаа сайгүй 1GB хурдтай, тогтвортой чанартай холболтоор хангахаар зорьж буй. Мөн засгийн газар, аж ахуйн нэгжүүдийн бизнесийн үндсэн системд ухаалаг шинэчлэлт хийх гипер автоматжуулсан сүлжээг бий болгох зорилго бүхий ухаалаг холболтын концепцыг санал болгоно. 
  • Тооцооллын талбарт x86, Kunpeng зэрэг янз бүрийн боловсруулалтын шаардлагад нийцүүлэн тооцоолох хүчээ тохируулахын тулд програм хангамжийг техник хангамжаас салгаж хэрэглэгчдэд янз бүрийн тооцоолох хүчийг өгөхийг зорьж байна. 
  • “Үүл” үйлчилгээний салбарт Huawei дэлхийн 23 бүс нутгийг хамарч, 1.5 сая гаруй хөгжүүлэгчидтэй хамтын ажиллагаа байгуулна. 
  • Huawei хиймэл оюун ухааны салбарын технологийг төрийн байгууллага болон аж ахуйн нэгжүүдийн бизнесийн гол системд нэвтрүүлэх, ноу-хау, өгөгдлийг ашиглан хиймэл оюун ухааны системийн үндсэн чадамжийг хөгжүүлэхийг зорьж байна. 

HUAWEI CONNECT 2020 олон улсын хурал үргэлжилж байна. Тус олон улсын хурлыг Малайз, Энэтхэг, Сингапур, Филиппин, Швед, Өмнөд Африк, АНЭУ, ОХУ, Бразил, Мексик, Польш, Япон, Турк, Марокко, Герман, Франц, Итали, Испани болон Тайланд гэсэн 19 улсын 12 хэлээр шууд дамжуулан хүргэж байна.