Монголын нутгаар дамжуулах хийн хоолойн ТЭЗҮ-ийн маршрутыг энэ сард эцэслэнэ

Монголын нутгаар ОХУ, БНХАУ-ыг холбосон байгалийн хийн хоолой дамжуулах төслийн ТЭЗҮ-ийн маршрутыг энэ сард багтаж эцэслэх хуваарьтай байна.

“Gazprom” компанийн төлөөлөгчид ирж боломжит хувилбаруудтай танилцан дүгнэлт хийх ажээ. Холбогдох судалгааны ажлуудыг гурван улсын Төрийн өмчит компаниуд хийж эхэлсэн байна.

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар

Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны ОХУ-д хийсэн айлчлалаар “Сибирийн хүч-2” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлыг түргэтгэхийн төлөө цаашид ч хүч чармайлт гарган ажиллахаар санал нэгдсэн тухай мэдээлж байв. Төсөл хэрэгжвэл жилд 50 тэрбум куб метр хүртэл байгалийн хий дамжуулах боломжтой аж. Хэдий тийм боловч өнгөрсөн онд БНХАУ ОХУ-ыг холбосон “Сибирийн хүч” хийн шугам ашиглалтад ороод байгаа юм.

Анх "Сибирийн хүч" шугамын бүтээн байгуулалтын гэрээг 2014 онд байгуулахын өмнө хоёр боломжит хувилбарыг судалж байжээ. Үүний нэг нь Монгол Улсын нутгаар дамжин өнгөрөх баруун шугам байв. Хэдий тийм боловч БНХАУ өнгөрсөн онд ашиглалтад орсон зүүн шугам нь эрэлт өндөртэй Бээжин, Тяньжинтай ойрхон байсан тул энэ хувилбарыг хүчтэй дэмжиж байсан нь ажил хэрэг болсон байна.

БНХАУ-ын өнцгөөс харвал Монголоор дайрсан шугам нь эрэлт өндөр мужуудаас хол Шиньжянтай холбогдоно. Хоёрдугаарт аль хэдийн ачааллаа даахад хүнд байгаа Төв Азийн хийн хоолойн шугамын бүтээгдэхүүнийг түгээдэг сүлжээний ачааллыг нэмэхээр байна.

 www.bloombergtv.mn