Тангараг өргөсөн Александр Лукашенког Беларусьт эсэргүүцсээр байна

Беларусын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Александр Лукашенко нууцаар тангараг өргөж,  бүрэн эрх нь албан ёсоор хэрэгжиж эхэлсний дараа тус улсын нийслэл Минск хотод олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал боллоо.
 

Цагдаа нар хотын гудамжаар нулимс асгаруулагч, ус цацагч ашиглан, хүмүүсийг тарааж байна.
 

Зарим хэвлэлд бичсэнээр хотын төвд буун дуу сонсогджээ.