Нийслэлчүүдийн хэрэгцээнд энэ жил 20 мянган тонноос багагүй мах нөөцөлнө

Нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хэрэгцээнд зориулан арилжааны банкны зээлээр мал, мах бэлтгэх аж ахуйн нэгжид олгох зээлийн хүүгийн хөнгөлөлтийг 12 хүртэл сарын хугацаатай, 11 хувьтай байхаар тогтов.

Нөөцийн махыг өнөөдрөөс эхэлж худалдаанд гаргана


Энэ жил 20 мянган тонноос багагүй хэмжээний мах нөөцлөх бөгөөд арилжааны банкууд 104 тэрбум гаруй төгрөгийн зээл олгох төлөвтэй байна хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.