Сурагчдын амралт 12-р сарын 2-ноос эхэлнэ

БШУ-ы сайдын тушаалаар энэ жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулж, гурван улирлаар хичээллүүлэх болсон билээ. ЕБС-ийн амралтын хуваарийг хүргэж байна.


Амралтын хуваарь:

I УЛИРАЛ- 1-12 дугаар анги 16 долоо хоног хичээллэж, 2020.12.21- 2021.01.31-нийг хүртэл амарч, хоёрдугаар сарын 1-нд хичээл орно.

II УЛИРАЛ- 1-12 дугаар анги найман долоо хоног хичээллэх ба 2021.02.01-2021.03.29-нийг хүртэл хичээл орно.

III УЛИРАЛ- 1-5-р анги 8 долоо хоног, 6-12-р анги 9 долоо хоног хичээллэнэ.

  • 1-3 дугаар анги 2021.04.05- 2021.05.28-ны хүртэл 
  • 4-5 дугаар анги 2021.04.05- 2021.06.05-ныг хүртэл хичээллэнэ. 
  • 6-12-дугаар анги 2021.04.05-2021.05.28-ныг хүртэл хичээллэж, 2021.05.31-2021.06.04-ний хооронд шалгалтаа өгч, зуны амралт эхэлнэ.