1072 хувьцааны ноогдол ашиг иргэдийн данс руу орж эхэллээ

1072 ХУВЬЦААНЫ НОГДОЛ АШГИЙГ ИРГЭДИЙН ДАНС РУУ ШИЛЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ

Эх сурвалж: GoGo.mn "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн 2019 оны ногдол ашгийн 14.8 хувийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлснийг Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв компаниас мэдээллээ. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн 85 хувийг төр, үлдсэн хувийг аж ахуйн нэгжүүд, иргэд эзэмшдэг юм.    Эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг иргэдийн данс руу шилжүүлж эхэлсэн байна. 1072 хувьцааны нэгж хувьцааны мөнгийг 90 төгрөг байхаар тооцсон бөгөөд татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болно гэдгийг мэдээлж байв. 1072 хувьцаатай иргэн ногдол ашиг болох 86832 төгрөг авах юм.  "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512.768. Мөн хүүхдүүдэд хүүхдийн мөнгө авдаг дансаар нь ногдол ашгийг шилжүүлнэ. Хоёр сая иргэнд 179 тэрбум 830 сая төгрөгийг 2019 оны ногдол ашиг болгон хуваарилах юм.