Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийн нэр баасан гарагт тодорно

Нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны тов гарлаа.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдсан юм. Уг хуралдаанаар нийслэлийн ИТХ-ын анхдугаар хуралдааны товыг аравдугаар сарын 23-ны өдөр буюу баасан гарагт 11.00 цагт товлолоо. 

Анхдугаар хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын даргыг сонгож, намын бүлгүүд байгуулагдан бүлгийн дарга нараа сонгох юм. Мөн нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн нэрийг дэвшүүлнэ.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс