Сүүлийн гурав хоногт коронавирусний 11 тохиолдол илэрчээ

Улсын хэмжээнд энэ сарын 23-25-нд 1189 хүнд шинжилгээ хийхэд 11 тохиолдолд коронавирус илэрчээ.


Энэ тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр мэдээлэхдээ, “Франкфурт-Улаанбаатарын чиглэлийн онгоцоор энэ сарын 24-нд ирсэн 14 настай эрэгтэй хүүхэд, энэ сарын 23, 24-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 46, 50 настай ОХУ-ын хоёр иргэн, энэ сарын 22-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн найман хүний шинжилгээний хариу эерэг гарсан. Ингээд сүүлийн гурав хоногт 11 тохиолдол батлагдсанаас  8 нь Монгол Улсын иргэн бол 3 нь ОХУ-ын иргэн байна” гэдгийг тодотгов.

Ингэснээр манай улсад коронавирусний халдварын 339 тохиолдол бүртгэгдсэн бөгөөд тэдний 312 нь эдгэрээд байгаа юм.

ХӨСҮТ-д одоогоор коронавируст халдвартай 27 хүн эмчлүүлж байгаагаас 20 нь хөнгөн, 7 нь хүндэвтэр байгаа аж.