Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын төсвийн зарлага 32 хувиар өсжээ

Үндэсний Статистикийн хорооноос Монгол Улсын эдийн засаг, нийгэмд COVID-19 цар тахлын нөлөөллийн талаарх 2020 оны эхний есөн сарын төлөв байдлын ээлжит танилцуулгыг хүргэж байна.

Энэ оны эхний есөн сарын байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 13.5%-аар буурч:

  • Улсын нэгдсэн төсвийн нийт зарлага 32.7%,
  • Улсын нэгдсэн төсвийн нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж 2.2 дахин,
  • Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал 3.6 дахин,
  • Ажилгүйдлийн даатгалын сангаас олгосон тэтгэмж 22.5%,
  • 0-18 настай хүүхдийн мөнгөн тэтгэмж 4.3 дахин
  • Өрхийн орлогод тэтгэвэр, тэтгэмжийн эзлэх хувь 1.4 пунктээр тус тус өссөн байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Эх сурвалж: ҮСХ