Давосын Эдийн засгийн чуулга уулзалт Сингапурт зохион байгуулагдахаар болов

Уламжлал ёсоор Швейцарын Давос хотод болдог Дэлхийн эдийн засгийн чуулга (ДЭЗЧ) ирэх онд Сингапурт анх удаа зохион байгуулагдахаар болжээ. Энэ тухай Даваа гарагт ДЭЗЧ-ны гүйцэтгэх захирал Адриан Монк мэдэгдэв. "Дэлхийн эдийн засгийн чуулган 2021 оны уулзалтаа Сингапурт 5-р сарын 13-16-ны хооронд хуралдуулна" гэж тэр хэллээ. Харин 2022 онд жил бүрийн уулзалт " эргээд Давос-Клостерс болно" гэж Монк нэмж мэдэгдсэн байна. 

Education in the World Economic forum

 



Уулзатыг зохион байгуулах газрыг өөрчилсөн явдал нь “хүндэт зочдын болон хүлээн авагч иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарсан шийдвэр байлаа" гэж Монк тайлбарлав. Тэрбээр ДЭЗЧ-ны Сингапурын уулзалт "дэлхийн хамгийн тулгамдсан асуудлуудын шийдэлд анхаарлаа төвлөрүүлэхийн тулд дэлхийн удирдагчдыг нэгтгэх болно” гэж тэрбээр онцолжээ. Сингапур нь коронавирусийн цар тахлыг амжилттай хязгаарлаж чадсан улс юм. Цар тахал эхэлсэн цагаас хойш Сингапурт нийт 29 хүн Covid-19 өвчнөөр нас барсан хэдий ч тус улсад өнөөдөр хорио цээрийн хоёрдугаар түвшний дэглэм хэрэгжиж, таваас дээш тооны хүн нэг дор цуглахыг хориглон, ихэнх компаниуд ажилтнуудаа гэрээс нь ажиллуулж байгаа аж.