Их Британийн Дээд шүүхээс Сү.Батболдын 11 сая фунт стерлингийн байрыг худалдахгүй байх шийдвэр гаргажээ

Их Британийн Дээд шүүхээс Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдыг 11 сая фунт стерлингийн үнэтэй (42.1 тэрбум төгрөг) Лондонгийн орон сууцыг худалдаж, шилжүүлэх боломжгүй гэсэн шийдвэр гаргажээ. Үндэстэн дамнасан, 185 сая фунт стерлингийн авлига, мөнгө угаах ажиллагааны мөрдөн байцаалтын явцад шүүх энэ шийдвэрийг гаргасан байна.   

Тодруулбал, Дээд шүүхийн шүүгч Марк Пеллинг Найтсбриджийн хорооллын түүний орон сууцных нь худалдааг царцаах захирамж гаргажээ.  

Их Британийн хоёр ч цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. Тус мэдээнд 2009-2012 оны хооронд Монгол Улсын Ерөнхий сайд байсан Сү.Батболд томоохон хоёр уурхайтай холбоотой хууль бус наймаанаас хэдэн зуун сая доллар авсан байж болзошгүй гэжээ.

Лондон дахь Харродс ба Хайд Паркийн хооронд байрладаг уг байр нь 2005 онд Хонконгийн магнат Хенри Ченгийн бүтээсэн 201 айлын Knightsbridge орон сууцны цогцолборын нэг хэсэг юм. 

Мөн С.Батболд АНУ-ын Нью-Иорк хот, Хонконгод нийт 42 сая фунт стерлингийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгөтэй гэжээ. 

Эх сурвалж: www.thetimes.co.ukwww.egi.co.uk

УИХ-ЫН ГИШҮҮН СҮ.БАТБОЛДЫН ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ 

 20152016201720182019
Мэдүүлэг гаргагчийн нийт орлого, мянган төгрөгөөр  2975476.1236232.470447.482038.979789.7
Гэр бүлийн гишүүдийн нийт орлого 275446.37284134.4281918.49419419.29306029.65
Амины орон сууц, тоогоор    11
Нийтийн орон сууц, тоогоор 13311
Зуслангийн орон сууц, тоогоор    11
Өвөлжөө, хаваржаа, хүлэмж гэх мэт 31111
Нийт дүн, мянган төгрөг 1868186.58186818.6186818.61832186.581832186.58
Тээврийн хэрэгслийн төрөл, тооMercedes Benz,GL500- 1Mercedes Benz,GL500- 1Mercedes Benz,GL500- 1  
Тээврийн хэрэгслийн нийт дүн 76565.576565.561252.4  
Газрын зориулалт, тоо хэмжээ Эзэмших, 700 м2-2Эзэмших, 700 м2-2Эзэмших, 700 м2-2Эзэмших, 700 м2-2Эзэмших, 700 м2-2
Хадгаламж, бэлэн мөнгө, хувийн хaрилцах болон төлбөрийн данс, картын үлдэгдэл 1224675.241425833.011425524.54  
Дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгийн нийт дүн   1594303.372003046.93
Авлага3624759.213611088.531072861.831026742.4864779.51
Зээл 26380.5227470.6222.9332618.7110858.44
Компанид оруулсан хөрөнгө оруулалтАлтай Холдинг ХХК, Скайтел ХХКАлтай Холдинг ХХК, Скайтел ХХКАлтай Холдинг ХХК, Скайтел ХХКАлтай Холдинг ХХК, Скайтел ХХКАлтай Холдинг ХХК, Скайтел ХХК
Хувьцааны тоо   9547900ш, 800000ш9547900ш, 800000ш9547900ш, 800000ш9547900ш, 800000ш9547900ш, 800000ш
Ногдол хувь 20%, 12.03%20%, 12%20%, 12%20%, 12%20%, 12%

Тэрээр амины нэг орон сууц, нийтийн нэг орон сууц, зуслангийн байраа нийлүүлээд 1 тэрбум 832 сая төгрөгөөр үнэлжээ. Харин Лондонгийн хамгийн үнэтэй дүүрэгт байрлалтай байрыг нь Их Британичууд 11 сая фунт стерлинг буюу 41.1 тэрбум төгрөгөөр үнэлсэн байна. 

Эх сурвалж: gogo.mn