Ялгуусан хутагт сангаас зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлжээ

Ялгуусан хутагт сан, Гунгаа Данжайлин хийдээс цар тахлын улмаас орлого нь буурсан өрх, зорилтот бүлгийн  болон эрсдэлт нөхцөлд ажиллаж буй Сонгинохайрхан, Баянзүрх, Баянгол дүүргийн иргэдэд 1000 ширхэг хүнсний багц хүргүүлжээ. 

Мөн  Ялгуусан хутагт сангаас дэлхийн даяар түгээд буй цар тахлын эсрэг төр захиргааны  байгууллагуудын авч буй арга хэмжээг даган мөрдөж өөрийгөө болон гэр бүлээ хамгаалахыг уриалжээ.

Ялгуусан хутагтын 17-р дүр Данзанванчүгийг 2016 оны 12-р сарын 26-ны өдөр Энэтхэгийн Дели хотноо Дээрхийн гэгээн 14-р далай лам Данзанжамцаас хувилгаанаар танин барьсан өдөр бөгөөд 2017 оны энэ өдөр Ялгуулсан хутагт сан,  2018 онд мөн энэ өдөр Гунгаа Данжайлин хийдийг байгуулсан аж.  

  28   Tweet