Өнөөдрөөс дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нийслэлд цуцалж буй тул өнөөдөр буюу 2 дугаар сарын 23-наас тээврийн хэрэгслүүд дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөн оролцож байна. 

Тодруулбал өнөөдөр буюу Мягмар гарагт 2 болон 7-оор төгссөн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 08-20 цагийн хооронд хязгаарласан бүсэд хөдөлгөөнд оролцохгүй.

  • Даваа гарагт 1, 6
  • Мягмар гарагт 2, 7
  • Лхагва гарагт 3, 8
  • Пүрэв гарагт 4, 9
  • Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин дугаарын хязгаарлалтад орно.

Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон хугацаа өнөөдөр өглөө 06:00 цагт дуусгавар болж, ААН-үүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа эхэлж байна. Иймд тээврийн хэрэгслийн хөдөлгөөн ч  хэвиийн явагдаж, дугаарын хязгаарлалт өмнөх горимоор үйлчилнэ гэж ТЦА-наас мэдээллээ.