УИХ I Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэх татах шаардлагагүй гэж үзлээ

Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт хүргүүлсэн билээ. 

Энэ дагуу уг асуудлыг өнөөдөр (2021.03.18) УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцээд, гишүүдийн олонхын саналаар АНУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрх Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах шаардлагагүй гэж үзлээ. 

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо мөн өнгөрсөн баасан гарагт хуралдаж, Элчин сайд Ё.Отгонбаярын асуудлыг хэлэлцсэн бөгөөд "Эгүүлэн татах нөхцөл үүсээгүй" гэж үзсэн юм. 

Гишүүдийн зүгээс "АНУ-тай харилцах харилцааг тасалдуулах шаардлагагүй. Элчин сайдын хувийн гэм буруутай асуудал дээр эргэлзээтэй зүйл ярьж байна. Түүнийг шалгадаг журмаар нь шалгах нь зүйтэй. Улс төрийн үүднээс шууд хандах нь өрөөсгөл" гэсэн байр суурь илэрхийлж байлаа.