Улаанбаатарт 514, орон нутагт 88 тохиолдол бүртгэгдлээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.04.05/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө. 


Өнгөрсөн хоногт 602 хүний шинжилгээнээс халдвар нэмж илэрсэн байна. Харин 24 цагийн хугацаанд 282 хүн эмчлэгдэж, ХӨСҮТ-өөс гарчээ. Тэгвэл 60 гаруй настай, халдвар тусаад эмчлэгдэж байсан нэг иргэн нас баржээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд халдвараар нас барсан тохиолдол 12 болж байна. 

Нийт батлагдсан тохиолдлын Улаанбаатар хотод 514 бүртгэгдсэн бол орон нутагт 88 бүртгэгджээ. Тухайлбал, Хөвсгөл аймагт гурав, Ховд аймагт 11, Булган аймаг дөрөв, Сэлэнгэ аймагт дөрөв, Хэнтий аймагт нэг, Төв аймагт 12, Баянхонгор аймагт нэг, Өвөрхангай аймагт таван тохиолдол нэмж бүртгэгджээ. Харин Улаанбаатар хотод бүртгэгдсэн 514 тохиолдол бүх дүүрэгт бүртгэгдсэн байна.