Алтны үнэ сүүлийн 3 сарын дээд цэгт хүрч өслөө

Алтны үнэ сүүлийн 3 сарын дээд цэгт хүрч өслөө

Алтны үнэ сүүлийн гурван сарын дээд цэгтээ хүрч өссөн байна. АНУ-ын зарим эдийн засгийн үзүүлэлтүүд тааруу гарсан нь үүнд нөлөөлжээ.

Тухайлбал: тус улсад дөрөвдүгээр сард 266 мянган ажлын байр шинээр нэмэгдсэн байна. Энэ нь шинжээчдийн таамгаас тав дахин бага үзүүлэлт болжээ. Энэхүү мэдээллийн дараа ам.долларын ханш суларч, алтны үнэ өсөөд байна.

Түүнчлэн лхагва гарагт гарах АНУ-ын хэрэглэгчийн үнийн индексийн мэдээлэл алтны үнэд нөлөөлнө гэдгийг шинжээчид онцоллоо.

Мягмар гарагийн байдлаар алтны спот үнэ 0.08 хувиар өсөж, унц нь 1837.5 ам.доллар болоод байна.