Ц.Оюунгэрэл: Би 29 жил хамт байсан АН-аасаа гарлаа

Сайд асан Ц.Оюунгэрэл Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж буй талаараа албан ёсны сошиал хуудастаа бичжээ. 


Тэрээр "Улс төрийн амьдралд шинэ хуудас эхлүүлэхийн тулд 29 жил 1 сарын турш хамт байсан Ардчилсан намаасаа гарлаа. Шинэ платформын тухай орой 19:30 минутад лайваараа танилцуулна" гэв.