Л.Энх-Амгалан: ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг тогтолцоонд шилжинэ

Л.Энх-Амгалан: Эрдэм шинжилгээний ажилтны цалин бага байхад шинжлэх ухааныг хөгжүүлнэ гэж ярихгүй


БШУЯ-наас ЭЕШ-ын бүртгэл, суудлын хуваарь, 12 дугаар ангийн сурагчдын дархлаажуулалтын талаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан “Монгол Улсын хэмжээнд 40420 төгсөгч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн байна. Цаашдаа жилд хоёр удаа ЭЕШ авдаг тогтолцоо руу шилжүүлэх гэж байна. Шалгалтыг зохион байгуулахад сурагчдыг вакцинжуулах ажил гэх сорилт гарч ирсэн. Эхний ээлжид багш нарын 80 хувь нь дархлаажуулалт хийлгэсэн. ЭЕШ-ыг зохион байгуулахад бүрэн тунд хамрагдсан багш нарыг ажиллуулахад онцгойлон анхаарч байна.

  • 19 нас хүрсэн 13636 төгсөгч байна.
  • 18 настай 28082 төгсөгч байна. Тэд 18-аас дээш насныхных хамруулж буй вакциндаа хамрагдана.

Нийт дүнгээрээ 15-17 настай 1700 орчим төгсөгч байна. Тэднийг вакцинжуулахад УОК, Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу хөтөлбөрийн хүрээнд хийнэ.

Энэ жил нэлээн том хоцрогдол үүссэн учир бэлтгэл чухал байна. Багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах боломжийг өгөх ёстой" гэлээ.