“Youtube” компани “Shorts” үйлчилгээгээр контент бүтээгчдийг цалинжуулна

“Youtube” компани “Shorts” үйлчилгээгээр контент бүтээгчдийг цалинжуулна

“Youtube” компани 100 сая ам.долларын сан бүрдүүлж, “Shorts” үйлчилгээнийхээ контент бүтээгчдийг цалинжуулахаар боллоо.

Ингэснээр богино бичлэгийн төрөлд тэргүүлдэг” TikTok”-той өрсөлдөхөд дөхөм болж байна. Түүнчлэн урт хэмжээний видео контент бүтээгчдэд зориулсан сан үүсгэхээ ч мэдэгджээ. Тодруулбал: контент бүтээгчид зар сурталчилгааны орлогоос гадна хандалт, үзсэн хугацаа зэрэг үзүүлэлтээр давхар цалинжих юм.