Хүүхдийн баяраар олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй



  • Конавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тархалтыг бууруулах зорилгоор “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг улсын хэмжээнд нийтээр тэмдэглэхгүй байх чиглэлийг УОК, Шуурхайн штабаас аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өгсөн билээ. Тодруулбал маргааш буюу зургадугаар сарын 1-ний өдөр олон нийтийг хамарсан үзэсгэлэн худалдаа, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхад аймаг, нийслэл захирамж гарган хэрэгжилтийг ханган, холбогдох ажлыг зохион байгуулахгүй гэсэн үг юм.

УОК-оос гаргасан зөвлөмжийг дахин хүргэж байна. 

-Цар тахлын өндөр үед шаардлагагүй бол гэрээс гарахгүй байх

-Айлд зочлохгүй, гэртээ зочин урихгүй байх

-Албан байгууллага болон нийтийн газар гудамж талбайд хүн олноор цуглуулахгүй байх

-Олныг хамарсан уулзалт арга хэмжээг зохион байгуулахгүй байх

-Иргэн бүр цар тахлаас эрүүл мэндээ хамгаалах дэглэмийг хатуу мөрдөж вакцинд хамрагдах

-Вакцинд хамрагдсаны дараа халдвар авахгүй дархлаа тогтлоо гэж тайвширахгүй байх

-Хүн хоорондын зайг цаг ямагт барих

-Гараа байнга ариутгах, амны хаалтаа зүүх

-Төрийн байгууллагууд хуулийн этгээд иргэний үйл ажиллагаанд хязгаарлан зохицуулахаар тогтоосон нийтээр дагаж мөрдөх дүрэм зааврыг бүх шатанд хатуу мөрдөх

-Аймаг нийслэлийн засаг дарга нар орон нутаг хот хооронд зорчуулахгүй байх иргэдийг

-Засаг захиргааны нэгждээ халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж халдварын тархалтыг зогсоох бүх талын арга хэмжээг авахыг үүрэг болгож байна.

-Суурь өвчтэй болон өндөр настай хүмүүс халдвар тарахаас цаг ямагт сэргийлэх.