"Зүрх мартахгүй" төсөлд хандив өргөөөрэй

"Зүрх мартахгүй" төсөлд хандив өргөх аянд нэгдээрэй!

Зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдийг эрт илрүүлж, мэс заслын тусламж үзүүлж буй "Зүрх мартахгүй" төслийг "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал, зүрх судасны мэс засалч, анагаах ухааны доктор, гавьяат эмч Б.Болдсайхан санаачлан, 2020 оны тавдугаар сараас хэрэгжүүлж байгаа билээ.

Нийгэмд гэрэл гэгээ түгээж, бяцхан үрсэд амьдрал бэлэглэдэг энэхүү төсөлд олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Siberian Wellness компаниас хандив өргөх аяныг эхлүүлээд байна. Энэхүү хандивын аянд өнөөдрийн байдлаар тус компанийн 100 гаруй бизнес хамтрагч хувь нэмрээ оруулаад байгаа бөгөөд нийт цугласан 17.2 сая төгрөгийг эхний ээлжид "Зүрх мартахгүй" төсөлд илгээлээ.

Хэдийгээр өртөг өндөртэй энэ хагалгааг Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болсон ч хагалгаанд орох хүүхдүүдийн ар гэрээс дунджаар 6-7 сая төгрөг гардгаас гадна орон нутгийн хүүхдүүдэд зүрхний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг оношилгоо хийдэг учраас багагүй зардал гардаг ажээ. Тиймээс энэ төсөлд хандив өргөснөөр илүү олон хүүхдийг эрт оношилж, эмчлэх их үйлсэд та хувь нэмрээ оруулах боломжтой юм.

Эрүүл амьдралын хэв маягийг дэмжигч уриатай Siberian Wellness компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын Ирвэс хамгаалах санд хөрөнгө оруулж ирсэн бөгөөд өнгөрсөн тавдугаар сард Үндэсний мод тарих өдрийг тохиолдуулан Нийслэлийн 127-р сургуульд 60 гаруй мод тарихаас гадна Сибирийн төглийг хүүхдүүдэд хийж өгч байгаа юм.

Тэгвэл энэ удаад хүүхэд багачуудад амьдрал бэлэглэхэд хувь нэмрээ оруулах төслөө ийнхүү эхлүүлээд байна. Цаашдаа үргэлжлэх энэхүү аянд нэгдэн, олон бяцхан зүрхийг аварч, бидний ирээдүй болсон хүүхэд багачуудад амьдрал хайрлахыг монголчууддаа уриалж байна. #ЗүрхМартахгүй #БяцханЗүрхийгАваръя

Хандивын данс:

  • Голомт банк
  • Хүлээн авагч: ЗҮРХ МАРТАХГҮЙ ТББ
  • Данс: 1415139507
  • Утга: Зүрх мартахгүй төсөл