Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгаллаа

Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгаллаа

Монголбанкны дэргэдэх Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдаж, шийдвэрээ танилцуулав.

Бодлогын хүүг 6 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. Шийдвэрийг Төв банкны Ерөнхийлөгч  Б.Лхагвасүрэн цахимаар танилцуулсан юм. Мөн тус банкнаас хэрэгжүүлж буй репо санхүүжилтийг нэмэхээр болсон байна.

Инфляц ойрын хугацаанд зорилтот түвшинд буюу 6 хувь байна гэв.  Одоогоор инфляц нийслэлд 6.7 хувь, улсын хэмжээнд 6.2 хувь байна. Үүнд эдийн засгийн өсөлт, иргэдэд олгосон бэлэн мөнгө, махны үнийн өсөлт нөлөөлжээ.

Эдийн засгийн өсөлтийг таамаглахад тодорхойгүй байдал өслөө. Гэхдээ энэ оны сүүлийн хагаст эдийн засгийн өсөлт нэмэгдэнэ.