Ковидын үеэр 5 сая гаруй хүн тэрбумтан болжээ

Ковидын үеэр 5 сая гаруй хүн тэрбумтан болжээ

2020 онд дэлхий дахинд Ковид-19-ийн цар тахлаас үүдэлтэй эдийн засгийн хямрал тохиосон ч  5 сая гаруй хүн тэрбумтан болсон байна.

Амьжиргааны түвшин доогуур хүмүүс улам ядуурсан ч дэлхийн тэрбумтнуудын тоо 5,2 саяар нэмэгдэж, 56,1 саяд хүрсэн талаар Credit Suisse байгууллагын судалгаа харуулжээ. Үүнд хөрөнгийн зах зээл сэргэж, орон сууцны үнэ огцом өссөн нь тэдний эд хөрөнгийн хэмжээ нэмэгдэхэд нөлөөлсөн байна.

Credit Suisse-ийн хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн захирал Наннет Хечлер-Файдербе: "Цар тахлын эдийн засгийн хямралд хамгийн ихээр нэрвэгдсэн иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор засгийн газрууд болон төв банкуудын хэрэгжүүлж буй арга хэмжээг үгүйсгэхгүй. Зээлийн хүүг бууруулснаар дэлхийн хэмжээний хямралыг амжилттай даван туулахад нөлөөлсөн" гээд "Төв банкууд бодлогын хүүг бууруулсан нь эдийн засагт хамгийн хүчтэй нөлөөлөл үзүүлсэн болов уу" гэжээ.

21 дүгээр зууны эхэн үед 10 мянгаас 100 мянган долларын хөрөнгөтэй хүмүүсийн тоо гурав дахин нэмэгджээ. Тодруулбал, 2000 онд ийм хэмжээний хөрөнгөтэй 507 сая хүн байсан бол 2020 оны дунд үе гэхэд 1,7 тэрбум болтлоо өссөн байна.

Энэ өсөлтөд дэлхий нийтийн, тэр дундаа Хятадын эдийн засгийн өсөлт болон дундаж давхаргынхны тоо нэмэгдсэн явдал нөлөөлсөн гэж үзжээ. 

Эх сурвалж: ВВС