Энэтхэгт лам нар халдвар авах нь эрс нэмэгджээ

Энэтхэг дэх буддын лам нар ковидын халдвар авах нь ихэсжээ

Энэтхэгийн зүүн хойд нутагт, Сикхим мужид Буддын 200 сүм хийд байрладаг. Цар тахлын улмаас сүм хийд хаалттай байгаа ч лам нар халдвар авсаар байна. Тэд нэг танхимд хамтдаа ном уншдаг, дотуур байранд байрлан, дундын гал тогоо ашигладаг нь халдвар тархахад нөлөөлж, халдварыг тогтоон барихад хүндрэл учруулдаг байна.

Сикхим мужид 19 мянган хүн халдвар авч, 290 нь нас баржээ. Бутан, Непал, Энэтхэгийн өөр мужуудаас ламхай нар ирж Сикхимд сурдаг байна. Тэд 6-33 настай. Одоогоор 300 лам халдвар авсныг тогтоожээ. Өндөр настай лам нар оршуулгын ёслолд оролцдог тул халдвар тараасан байх магадлалтай юм.                

Энэтхэгт ковидын халдварын хоёр дахь давлагаа үргэлжилсээр байна. Тус улсад 30 сая хүн халдвар авч, 380 мянган  хүн нас баржээ.