АИ-92 шатахууны үнэ 1750 төгрөг болж өсжээ

Өнөөдрөөс эхлэн АИ-92 шатахууны үнэ литр тутамдаа 1740-1750 төгрөгийн үнэтэй болжээ. АМГТГ ирэх даваа гарагт 11.00 цагт хэвлэлийн хурал хийж, үнийн нэмэгдлийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө гэв.

Хольцтой шатахуун борлуулагчдийг Шатахуун хэрэглэгчдийн холбоо зарлана


Өнгөрсөн сарын эхээр шатахуун импортлогч компаниуд үнэ нэмэх саналаа АМГТГ-т гаргасан юм. Харин АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр үнэ өсөхгүй гэж мэдэгдэж байв.       

АМГТГ-наас мэдээлснээр манай улс  2019 онд 468 мянга, 2020 онд 562 мянган тонн газрын тос импортолжээ. Энэ оны эхний таван сард 139 мянган тонн шатахуун импортолсон байна.

Тавдугаар сарын 31-ний байдлаар Лондоны биржид нэг баррель брент төрлийн газрын тос (манай улс брент төрлийн газрын тос хэрэглэдэг.)  68.88 ам.долларын үнэтэй байжээ. Харин яг нэг жилийн өмнө 43.08 ам.долларын үнэтэй байв.