"Амьдрал нулимсанд дургүй" киноны найруулагч В.Меньшов коронавирусний улмаас таалал төгсжээ

"Амьдрал нулимсанд дургүй" киноны найруулагч В.Меньшов коронавирусний улмаас таалал төгсжээ

Оросын кино найруулагч, Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос Улсын ардын жүжигчин Владимир Меньшов коронавирусний улмаас 81 насандаа таалал төгсжээ. 

"Миний хувьд, манай орны хувьд, Меньшовын кинонуудыг үзэх дуртай оросоор ярьдаг бүх улс орнуудын хувьд маш том гарз тохиолоо" хэмээн "Мосфильм"-ийн тэргүүн Карен Шахназаров хэлсэн байна.

Владимир Валентинович Меньшов дэлхий дахинд "Москва слезам не верит" буюу монголчуудын сайн мэддэг "Амьдрал нулимсанд дургүй" киног найруулж, 1981 онд "Гадаад хэл дээрх шилдэг кино" төрөлд Оскарын шагнал хүртсэн юм. Тухайн ондоо тэрээр ЗСБНХУ-ын улсын шагналыг хүртэж, 1989 онд ЗСБНХОУ-ын ардын жүжигчин болсон байна.

Тэрээр 1939 оны есдүгээр сарын 17-нд Баку хотноо төржээ. Тэрээр Орост "Хайр ба тагтаанууд" киногоороо алдаршсан байна. Мөн жүжигчний хувиар "Шөнийн харуул"," Өдрийн харуул" зэрэг кинонуудад тогложээ.

Меньшовын эхнэр жүжигчин Вера Алентова "Амьдрал нулимсанд дургүй" киноны гол дүрд тоглосон бөгөөд тэдний охин Юлия Меншова нь алдартай телевизийн хөтлөгч юм.

Эх сурвалж: ВВС