Л.Энх-Амгалан: МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч асуудлыг шийдүүлнэ

Л.Энх-Амгалан: МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч асуудлыг шийдүүлнэ

Өнөөдөр Монголын үндэсний их сургуулийн удирдлага, багш, ажилчид мэдэгдэл хийж сургуулийн нэр төрд халдсан хэмээн үзэж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж буйгаа зарласан.

Харин үүний хариуд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч асуудлыг шийдүүлнэ. Би уучлалт гуйхгүй гэж өөрийн цахим хуудаснаа бичжээ. 

"МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй" хэмээн мэдэгдлээ.