Дэлхийн шатрын олимпиадад оролцох Монголын тамирчид тодорлоо

Дэлхийн шатрын онлайн олимпиад энэ сарын 8-15-ны хооронд зохион байгуулагдана. Үүнд 155 улсын баг, тамирчин таван хэсэгт хуваагдан оролцож байгаа бөгөөд манай улсын баг энэ жил дэлхийн шилдгүүдийн хамтаар тэргүүн хэсэгт тоглохоор болсон. Олимпиадад манай улсаас 12 тамирчин, хоёр дасгалжуулагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцох аж.