“Азын” дугаараас олсон 2 тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө

 Авто машины “азын” буюу сонирхол татахуйц дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон 2 тэрбум төгрөгийг өнөөдөр /2021.09.02/  Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өглөө гэж ЗТХЯ-наас мэдээллээ.

Сануулахад, тус яамны  сайд Л.Халтарын 2020 оны арваннэгдүгээр сарын 18-ны өдрийн А/222 тоот тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын хүрээнд тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугааруудыг худалдах нээлттэй цахим дуудлага худалдаа  Автотээврийн үндэсний төвөөс шат дараатайгаар зохион байгуулсан юм.