“Tesla” БНХАУ-д үйлдвэрлэсэн 44,264 автомашин борлуулжээ

VIII сард “Tesla” БНХАУ-д үйлдвэрлэсэн 44,264 автомашин борлуулжээ

“Tesla” компани наймдугаар сард БНХАУ-д үйлдвэрлэсэн 44 мянга 200 нэгж автомашин борлуулсан талаар БНХАУ-ын Автомашины холбоо мэдээллээ.

Үүнээс 31 мянгыг нь экспортолсон бол БНХАУ-ын зах зээлд 12 мянга 800 автомашин борлуулжээ. Энэ нь өмнөх сараасаа 34 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Долоодугаар сард “Tesla” компани “Model Y” загварынхаа илүү хямд хувилбарыг танилцуулсан юм. Энэ нь “Model 3” загварын үнэ буурахад нөлөөлжээ.