Шинээр томилогдсон Элчин сайдууд “Чингис хаан” музейн бүтээн байгуулалттай танилцлаа

Шинээр томилогдсон Элчин сайдууд “Чингис хаан” музейн бүтээн байгуулалттай танилцлаа

Монгол Улсаа хилийн чанадад төлөөлөн ажиллахаар шинээр томилогдсон Элчин сайд нар өнгөрсөн даваа гарагт “Чингис хаан” хаад язгууртны музейн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцлаа. Элчин сайд нарыг Соёлын дэд сайд М.Батбаяр, “Чингис хаан” музейн захирал С.Чулуун болон салбарын холбогдох албаныхан хүлээн авч, музейн төслийн явцын талаар мэдээлэл өгөв.

Элчин сайд нар суугаа орондоо өөрийн улс орон болон тухайн оронд ажиллаж, амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдэнд төрийн үйлчилгээ үзүүлэхээс гадна хоёр орны эдийн засгийн харилцааг хөгжүүлэх, соёл урлагийн байгууллагуудыг холбогч гүүр болох үүрэг хүлээдэг. 



Энэ үүргийнхээ хүрээнд удахгүй явах Элчин сайдууд гадаадын улс орнуудад байгаа Монголын түүх соёлтой холбоотой дурсгалуудын талаар мэдээлэлтэй танилцаж, “Чингис хаан” музей болон урлаг соёлын байгууллагуудыг очсон орныхоо ижил түвшний байгууллагуудтай холбож өгч ажиллахаа илэрхийлсэн байна.