БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томиллоо




Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар  Боловсрол шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн даргаар Л.Цэдэвсүрэнг томилжээ.

Тэрээр У.Хүрэлсүхийн Засгийн газарт Боловсрол шинжлэх ухааны яамны сайдаар ажиллаж байсан. Сайдын ажлаа өгсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Хууль зүйн бодлого хариуцсан зөвлөхөөр томилогдсон.

Л.Цэдэвсүрэн 1994 онд МУИС-ийн хууль зүйн сургуулийг төгссөн, хуулийн магистр цолтой. Соёлын яамнаас ажлын гараагаа эхэлж, 1996-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөхөөр, 2000 оноос БСШУСЯ-нд хуулийн хэлтсийн даргаар, төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажилласан тэрээр төрийн албанд 25 жил ажилласан туршлагатай аж.