Аж үйлдвэрийн салбарт ашиглаж буй роботын тоо 3 сая хүрлээ

Аж үйлдвэрийн салбарт ашиглаж буй роботын тоо 3 сая хүрлээ

Аж үйлдвэрийн салбарт ашиглагдаж байгаа роботын тоо сүүлийн 10 жилд хоёр дахин нэмэгдэж, гурван сая нэгж хүрсэн байна.

Цар тахлаас шалтгаалан ажиллах хүчний нөөц буурсан нь олон давтагддаг үйлдэл хийх чадамжтай роботын эрэлт нэмэгдэхэд нөлөөлжээ. Олон улсын роботикийн холбооны мэдээллээр роботын хэрэглээ зам тээвэр, логистикийн салбарт хамгийн өндөр өсөлттэй байна. Харин газар тариалангийн салбарт хамгийн бага нэвтэрчээ.

"Хэрэв энэ нөхцөл байдал цаашид удаан үргэлжилбэл хөдөлмөрийн зах зээлийн эрэлт буурч, тэгш бус байдал нэмэгдэж, боловсрол багатай ажилтнуудад хүндээр нөлөөлнө" гэж “MIT”-ийн судлаачид үзэж байна.