АЗИД БНСУ, ЯПОН, МАЛАЙЗ УЛС ВАКЦИНЖУУЛАЛТААР ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Дэлхийн хэмжээнд COVID-19-ийн эсрэг дархлаажуулалтын хөтөлбөрт 7.5 тэрбум тун вакцин ашиглаад байна.

Азид БНСУ, Малайз, Япон улс вакцинжуулалтаараа тэргүүлж байна. Эдгээр улс хүн амынхаа 70-аас дээш хувийг бүрэн тунд хамруулжээ.

Япон улсын Засгийн газар вакцины бүрэн тунд хамрагдсан иргэд онц байдлын үед ч хязгаарлалтгүйгээр олон нийтийн байгууллагаар үйлчлүүлэх зохицуулалт хийхээр болсон байна. Энэхүү шийдвэр хэрэгжиж эхэлснээр цар тахлын эдийн засагт үзүүлэх нөлөөг бууруулна гэж үзжээ.

Харин АНУ “Pfizer” компанийн COVID-19-ийн эмээс 10 сая курс эмчилгээг худалдан авахаар төлөвлөж байна. Хэлцлийн нийт дүн таван тэрбум ам.доллар болж байгаа аж.

“Pfizer” компани COVID-19-ийн эмийнхээ хямд үнэтэй хувилбарыг хөгжиж буй 90 гаруй оронд нийлүүлэхийн тулд эм үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллана гэдгээ мэдэгдсэн байна.