Улсын хэмжээнд 344 мянган тонн улаанбуудай хураан авчээ

Улсын хэмжээнд ургац хураалт бүрэн дуусаад байна. Урьдчилсан балансаар гурилын хэрэгцээнд 344 мянган тонн улаанбуудай хураан авчээ.

Ингэснээр дотооддоо гурилын хэрэгцээг бүрэн хангах боломж бүрдэж байгааг Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам мэдээллээ. Энэ нь Монгол Улсын жилийн хэрэглээ болох 308 мянган тонноос давсан дүн болж байна. Мөн төмсний хувьд улсын хэрэгцээг бүрэн хангах бол байцаа, манжин, лууван зэрэг бусад төрлийн хүнсний ногооны 60 хувийг нийлүүлэхээр байгааг салбарын яамнаас мэдээллээ.

Энэ онд улсын хэмжээнд 660 орчим мянган га-д тариалалт хийснээс 420.2 мянган га-д үр тариа, үүнээс 389.4 мянган га-д улаанбуудай, 19.8 мянган га-д төмс, 9.9 мянган га-д хүнсний ногоо, 100.4 мянган га-д тосны ургамал, 100 мянган га-д тэжээлийн ургамал, 4.7 мянган га-д жимс, жимсгэнэ тариалжээ.