М.Анхцэцэг хүндийн өргөлтийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

М.Анхцэцэг хүндийн өргөлтийн ДЭЛХИЙН АВАРГА боллоо

Узбекистаны Ташкент хотноо болж буй Хүндийн өргөлтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсын Гавьяат тамирчин М.Анхцэцэг алтан медаль хүртлээ.



Дэлхийн аваргын хошой хүрэл медальт, Дэлхийн цомын аварга М.Анхцэцэг -87 кг-ын жингийн төрөлд нийлбэрээр 250 кг-ыг өргөж өрсөлдөгчдөө тэргүүлжээ.

  • Алтан медалийг Монгол Улсын тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг
  • Мөнгөн медалийг Узбекистан Улсын тамирчин Турсуной Жабборова
  • Хүрэл медалийг Норвеги Улсын тамирчин Солфрид Коанда тус тус хүртжээ.

Тус тэмцээнд Токиогийн олимпын алт, мөнгө, хүрэл медальтнууд оролцоогүй.

Түүний тэмцээний бичлэгийг ЭНД дарж хүлээн авна уу.

Гавьяат тамирчин М.Анхцэцэгийн спортын амжилт:

  • 2014 он: Өсвөрийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль
  • 2014 он: Залуучуудын Азийн АШТ-ээс хүрэл медаль (түлхэлттэй өргөлтөөр 138 кг өргөж алт, огцом шахалтаар 115, нийлбэрээр 253 кг өргөсөн)
  • 2015 он: Дэлхийн цомоос хүрэл медаль
  • 2016 он: Залуучуудын ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
  • 2016 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ, Аварга (Монголоос анх удаа түрүүлсэн)
  • 2016 он: Рио-де-Жанейрогийн олимпын их наадамд шагналт 8 байр (огцом өргөлтөөр 106 кг, түлхэлттэй өргөлтөөр 131 кг өргөж нийлбэр дүнгээр 237 кг өргөсөн)
  • 2016 он: Залуучуудын Азийн аварга болсон
  • 2016 он: Оюутны ДАШТ-д Монголоос анх удаа түрүүлсэн
  • 2017 он: Залуучуудын Азийн АШТ-д хоёр дахиа түрүүлсэн
  • 2017 он: Азийн танхимын болон тулааны спортын наадамд түрүүлсэн
  • 2017 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртэн, анхдагч болсон
  • 2019 он: Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс мөнгөн медаль хүртсэн
  • 2019 он: Насанд хүрэгчдийн ДАШТ-ээс хоёр дахь хүрэл медалиа авсан.
  • 2019 он: Дэлхийн цомын аварга