Г.Энхтайван: Шинэ хуулиар койныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй

Г.Энхтайван: Шинэ хуулиар койныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй

УИХ виртуал хөрөнгийн тухай хуулийг баталсан. Үүнтэй холбоотойгоор Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван мэдээлэл өгөв. Тэрээр "Зах зээлд арилжаалагдаж буй вирутал хөрөнгө буюу койн, токеныг төлбөрийн хэрэгсэл хэмээн хүлээн зөвшөөрөхгүй.

Виртуал хөрөнгө нь аливаа төрлийн хадгаламж, хөрөнгө оруулалтын хамгаалалтад орохгүй. Уг хуулийг дагаад Эрүүгийн хууль дээр шинэ зохицуулалт орсон. Виртуал хөрөнгийн дотоод нэгжийг бусдад дамжуулах нь эрүүгийн гэмт хэрэг болсон.

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч аливаа биржүүд мэдээлэх үүрэгтэй болсон. Харилцагчийн аливаа төрлийн гүйлгээний эх сурвалжийг тодорхойлж, цэвэр мөнгө эсэхийг шалгадаг болох шаардлага үүссэн.Иргэд койны арилжаанд орохдоо болгоомжтой байх хэрэгтэй. Төрөөс эрсдэлийг бүрэн хариуцахгүй. Дэлхий даяар койнд хөрөнгө оруулсан иргэдийн 98 хувь нь мөнгөө алдсан. Дэлхий даяар ICO хийсэн койнуудын 97.5 хувь нь бүтэлгүйдсэн" гэв.