NHL-ийн тоглогчид олимпыг өнжинө

NHL-ийн тоглогчид олимпыг өнжинө

Ирэх хоёрдугаар сард эхлэх Бээжингийн өвлийн олимпод Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн мэргэжлийн тоглогчид оролцохгүй.

КОВИД-19-ийн халдварын улмаас ийм шийдвэр гаргах болсныг NHL-ээс мэдэгдсэн байна. NHL одоогоор 50 орчим тоглолтоо халдварын улмаас хойшлуулаад байгаа юм.

NHL-ийн тоглогчид 2018 оны өвлийн олимпыг өнжиж байсан бөгөөд 2026 оны олимпыг тэсэн ядан хүлээж байна гэж холбооноос мэдэгджээ.