Газрын тос экспортлогч орнуудын байгууллага өнөөдөр хуралдана

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага өнөөдөр хуралдана

Газрын тос экспортлогч орнуудын байгууллага (ОПЕК) өнөөдөр (2022.01.03) шинэ ерөнхий нарийн бичгийн даргын томилгооны асуудлаар хуралдана гэж мэдэгдлээ. Одоогийн байдлаар Кувейт улсын нэр дэвшигч томилогдох магадлал хамгийн өндөр байна.

Кувейтийн захирагч асан Хайтам аль-Гайс ерөнхий нарийн бичгийн даргад цор ганцаараа нэр дэвшээд байгаа тухай эх сурвалж мэдээлэв. Одоогийн ерөнхий нарийн бичгийн даргаар Нигери улсаас томилогдсон Мохаммад Баркиндо ажиллаж байна. Тэрбээр ажиллах хугацаандаа Орос зэрэг газрын тос экспортлогч томоохон орнуудтай гэрээ байгуулж ажиллахад түлхэц болсон. Түүний ерөнхийн нарийн бичгийн даргын үүрэгт хугацаа долдугаар сарын сүүлээр дуусах юм.

Түүнчлэн ОПЕК болон бусад холбоотнууд газрын тосны гарцын бодлогыг шийдвэрлэх асуудлаар Мягмар гаригт хуралдахаар болов. Өнгөрсөн жил газрын тосны гарц түүхэндээ хамгийн бага байсан юм. Энэ онд одоо байгаа үндсэн бодлогоо баримтлахын зэрэгцээ хоёрдугаар сар гэхэд олборлолтын хэмжээгээ өдөрт 400 мянган баррелиар нэмэгдүүлэх зорилт тавиад байна. Газрын тос экспортлогч орнуудын байгууллагад одоогоор байдлаар 15 гишүүн орон бий.

Эх сурвалж: REUTERS